20 сая мод тарьж ургуулах гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-16 22:10:39

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Ойн салбарын үндэсний чуулганд Сэлэнгэ аймгийн төлөөлөгчид оролцож байна.

Чуулганд оролцсон Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог тэргүүтэй төлөөлөгчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж ургуулах гэрээг салбарын сайдтай байгуулжээ. Сэлэнгийнхэн сүүлийн 11 жилийн хугацаанд 1.2 сая ширхэг мод бут, сөөгийг төв суурин болон ногоон байгууламжид тарьсан байна. Мөн ойн сангийн 12970 га талбайд ойжуулалтын ажил хийж, 38 сая ширхэг мод тарьж амжилттай ургуулаад байгаа юм.

 

Холбоотой мэдээ