Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 27 хүн эдгэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын мэдээллээр тус аймагт сүүлийн
24 цагт 61 эерэг тохиолдол батлагджээ. Мөн энэ хугацаанд коронавирусээр
үүсгэгдсэн халдварт өвчний нэн хүнд хэлбэр, эмнэлгийн бус нөхцөлд үүссэн
уушгины хатгалгаа, амьсгалын дутагдал давамгайлсан олон эрхтний дутагдал гэсэн
оноштой дахин хоёр иргэн нас барсан байна. Үүний улмаас тус аймагт нийт
нас баралт 45 бүртгэгдээд байна.
Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 27 тохиолдол
эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Гэрээр өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад
эмчлүүлж буй иргэдээс 52 хүн эдгэрсэн
байна. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 11 тасагт 278 батлагдсан тохиолдол, 10
ойрын хавьтал хамт эмчилгээ хяналтад байна. Мөн нэмж хэвтсэн 19 тохиолдол, гэрийн
эмчилгээнд 17 суманд 753 тохиолдол өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад
эмчлүүлж байгаа ажээ. Гэрийн эмчилгээнд шинээр 29 тохиолдол нэмэгдсэн байна.
Дээрх нийт тохиолдлоос жирэмсэн 15, 17 хүртэлх насны 43 хүүхэд, маш хүнд
тав, хүнд 9, хүндэвтэр 84 тохиолдол тус тус эмчлүүлж байна.