ЗАВХАН
Гурван сумын нэр бүхий газрын орон нутгийн тусгай хамгаалалтанд авчээ
Завхан/МОНЦАМЭ/. Завхан дахь Хяргас нуур, Завхан голын сав газраас сав газрын усны нөөцийн менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хэвлэл мэдээллээр мэдээлэв. Хяргас нуур-Завхан голын сав газар нь Монгол улсын баруун бүсэд, Хангайн нурууны хойд ба баруун хойд хэсэг, Их нууруудын хотгорын төв хэсэг, Ханхөхийн нурууны өмнөд хэсгийг хамарч , 122315.0  км2 талбайг эзлэн орших ба хамгийн өндөр цэг нь Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул (дтд 4031 м), хамгийн нам доор цэг нь Хяргас нуур (дтд 1028 м) юм. Сав газар нь баруун хойд талаарааХархираа, Түргэний уулс, хойд, зүүн хойд талаараа Хан Хөхий, өмнөд, баруун өмнө талаараа Хангай, зүүн талаараа Булнай, баруун талаараа Хантайшир, Хасагт хайрхан зэрэг том нуруудаар хүрээлэгдэх бөгөөд тэдгээр нь Хяргас нуур-Завхан голын сав газрын ус хагалбар, урсац бүрэлдэх эх болж байдаг ажээ. 
2385 өдөр