Нийтийн эзэмшлийн зам, талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу нийтийн эзэмшлийн зам, талбайн ариутгал, халдваргүйжүүлэлтийг энэ сарын 3-ны өдрөөс эхлэн хийж эхэлсэн. Ариутгал халдваргүйжүүлэлтийг 2020 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд 7 хоногт нэг удаа тогтмол зохион явуулах ажээ. Орон нутгийн болон ТӨХК-дад ариутгал хийх зам, талбайг хуваарилсан байна.
1479 өдөр