Нийгмийн хариуцлагын хүрээнд 3000 ширхэг оношлуур хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-03-26 21:44:03

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймгийн Онцгой комисст өнөөдөр 50 сая төгрөгийн үнэ бүхий 3000 ширхэг түргэвчилсэн оношлуур гардууллаа.

Сүүлийн 4 хоног Дархан-Уул аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 30 болсон бөгөөд түргэвчилсэн оношлуур дуусч, PCR шинжилгээний оношлуурын хоёр хоногийн нөөц байгаа аж. Иймд иргэдийнхээ эрүүл мэндэд дэмжлэг үзүүлэх, халдварын тархалтыг зогсоох, цаашид илрүүлэлтэд дэмжлэг үзүүлж ийнхүү түргэвчилсэн оношлуур өгсөн байна. “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК нь өөрийн зардлаар нийт ажилтнууд буюу 1200 хүнийг шинжилгээнд хамруулсан аж.

Түүнчлэн ажилтнуудынхаа гэр бүл 1200 өрхийн 3000 орчим иргэнд тандалт шинжилгээг хийжээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд олгосон 50 сая төгрөгийн түргэвчилсэн оношлуурыг “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Ерөнхий захирал М.ОтгонбаярТэргүүн дэд захирал О.Болор-Эрдэнэ, Үйлдвэрлэл хариуцсан Дэд захирал К.Энхчулуун, Уул уурхай хариуцсан Дэд захирал Д.Чинбат нар гардуулан өглөө. Цар тахлын хүнд хэцүү цагт бага ч болов тус нэмэр болохыг нийт иргэн, ААНБ-дад “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”-ийн удирдлагууд уриаллаа.

Холбоотой мэдээ