Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээгээр гуравдугаарт жагсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооноос цар
тахлаас үүдэлтэй хөл хорионоос өмнөх үеийн мэдээлэл, 21 аймгийн бизнес
эрхлэгчдээс 2020 оны 9 дүгээр сард авсан санал асуулга буюу цар тахал, хөл
хорионы үеийн мэдээллийг ашиглан аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг
гаргажээ.
Уг судалгаа нь аймгуудын өнгөрсөн оны өрсөлдөх чадварыг үнэлсэн аж. Дээрх
судалгаанд Дархан-Уул аймаг гуравдугаарт эрэмбэлэгджээ. Энэхүү судалгаа нь эдийн засгийн бодлого, өрсөлдөх
чадварын судалгааны төвөөс аймгуудын эдийн засгийн хөгжлийг тодорхойлж, хэмжүүрийг
бий болгох ач холбогдолтой ажээ. Өрсөлдөх чадварыг эдийн
засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик
мэдээлэл болон санал асуулга нийлсэн 176 шалгуур үзүүлэлтээр шалгаруулдаг
ажээ. Жил бүр гаргадаг судалгааны сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлтээр Дархан-Уул аймаг нь Монгол Улсын
хэмжээнд 21 аймгаас 2017 онд II (91.69%) байр, 2018 онд II (96.68%) байр , 2019 онд IV (94.02%) байр, 2020 онд 89.42%-ийн үнэлгээ авчээ.