Сонгуулийн хорооны даргаар О.Хүрэлчулуун ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-04-02 13:49:24

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Дархан-Уул аймгийн сонгуулийн хороог байгуулжээ.

Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулах Аймаг, Нийслэлийн сонгуулийн хороог байгуулах тухай Сонгуулийн Ерөнхий хорооны 40 дүгээр тогтоол 2021 оны 03 дугаар сарын 29-нд гарсан аж. Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, нарийн бичгийн даргаар аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг нар ажиллах ажээ. Аймгийн Сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Ч.Энхбат Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны дарга О.Хүрэлчулуун, Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Л.Алтанчимэг нарт 4 сум, хэсгийн хороодын тамга, тэмдгийг гардуулан өглөө.

Холбоотой мэдээ