Зорилтот бүлгийн иргэдийг үзлэгт хамруулж байна
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 27-ны өдөр болсон аймгийн Онцгой комиссын хурал дээр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний /ХХҮГ/ газрын дарга С.Энхболд гэр оронгүй, тэнэмэл иргэдийг анхаарч ажиллах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах талаар санал гаргасан байна. Тус саналд тулгуурлан Онцгой комиссын хурлаар тус ажлыг зохион байгуулах шийдвэр гарсан. Үүнийг хэрэгжүүлэхээр аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс ХХҮГ, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Шүүхийн шинжилгээний алба гэр оронгүй, тэнэмэл иргэдийг олон нийтийн оролцоонд түшиглэн халамжийн үйлчилгээнд хамруулах, халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.
1519 өдөр