Даацын хана нураасан, өргөтгөл хийсэн зөрчлүүд илэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-01-25 14:44:13

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд барилга, байгууламжийн төлөв байдалд үзлэг шалгалт хийх ажлын багийг аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01-А/06 дугаар захирамжаар байгуулсан.

Ажлын багт Захирагчийн ажлын алба, ГХБХБГ, МХГ, Цагдаагийн газар, ОБГ, СӨХ багтаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Дархан сум болон Шарын гол суманд ажиллажээ. Шарын гол сумын тухайд үзлэг, шалгалтын үеэр нийт барилга байгууламжийн 90 гаруй хувьд зөрчил илэрчээ. Харин Дархан сумын хэмжээнд байгаа 350 гаруй нийтийн орон сууцанд үзлэг шалгалт хийж байгаа аж. 

Гарч буй зөрчлийн дийлэнх хувь нь орон сууцны даацын ханыг зөвшөөрөлгүй нураасан, өргөтгөл хийсэн зөрчлүүд эзэлж байгаа талаар ажлын багийн төлөөлөл мэдэгдэж байна.

Тиймээс Зөрчлийн тухай хуулиар иргэд, аж ахуйн нэгж байгууллагад холбогдох арга хэмжээг тооцон, орон сууцыг хэвийн байдалд оруулах үүрэг чиглэл өгч байна. Шалгалтын ажил дуусаагүй бөгөөд цаашид ямар зөрчил нэмж илэрч байгаа, өгсөн үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлж байгаа талаар мэдээлнэ гэв.

Холбоотой мэдээ