Дарханы харьяалалтай оюутнуудыг дотуур байрнаас гаргалаа
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотод их, дээд, коллеж зэрэг найман сургууль үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр сургуулийн дотуур байранд нийт 751 оюутан хатуу хол хорионы дэглэмээс үүдэн тусгаарлагдсан. Харин өнөөдөр аймгийн Онцгой комиссын шийдвэрээр зөвхөн Дархан-Уул аймгийн харьяалалтай буюу Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын 51 оюутныг шинжилгээнд хамруулсны үндсэн дээр гэрт нь хүргэж өгөх ажлыг зохион байгуулж байна. Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэрээр ахлуулсан ажлын баг тус ажлыг зохион байгуулж байгаа аж.
1686 өдөр