Дархан-Уул аймагт 3 дугаар сарын 9-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-02-26 18:23:31

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Аймгийн хэмжээнд ЕБС, СӨБ-ын байгууллагын танхимын сургалтыг 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Одоо явуулж байгаа 9-12 дугаар ангийн сурагчдын танхимын давтлага хэвийн үргэлжилнэ. Танхимын хичээл эхлэхээс өмнө БШУ-ны сайдын тушаал болон түр журмын дагуу халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлж, багш ажилчид PCR шинжилгээнд, цэцэрлэгийн хүүхдүүд бактерлогийн шинжилгээнд хамрагдаж аж. Аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн эцэг эхчүүдээс судалгаа авахад 85 орчим хувь нь танхимын сургалтад хүүхдүүдээ хамруулна гэж харъяа цэцэрлэгийн захиргаанд мэдэгдсэн байна. Ингэснээр аймгийн хэмжээнд 6000 гаруй хүүхэд танхимын сургалтад хамрагдана гэж аймгийн БСУГ-ын дарга С.Галбадрах мэдэгдлээ.

ЕБС-ийн тухайд анги танхимын ариутгал халдваргүйтлийг хийж дуусган, бэлтгэл бэлэн байдлыг бүрэн хангасны дараа танхимын хичээлийг эхлүүлнэ. Зарим сургуульд коронавирусний шинжилгээ авах түр цэг байрлаж байсан бөгөөд ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийх ёстой гэв.

Холбоотой мэдээ