Амралт, сувилалын газруудад хяналт шалгалт хийгджээ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар иргэдэд үйлчилж буй 14
амралт, таван сувилал, нэг хүүхдийн зуслан үйл ажиллагаа явуулж байна. Дээрх газруудад
Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Стандарт хэмжилзүйн газар, Мэргэжлийн
хяналтын газар, Экологийн цагдаагийн албатай хамтран Хонгор сумын хоёрдугаар баг,
Зулзагын голын 13 амралт, гурван сувилал, нэг хүүхдийн зуслангийн газрын үйл ажиллагаанд
хяналт шалгалтын ажлыг хоёр удаа зохион байгуулжээ.
1371 өдөр