Хүүхдийн зусланд тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-06-03 10:18:46

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ жил Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ хүрээнд хүүхэд багачуудын зуны амралтаа ая тухтай өнгөрүүлэх, зуслангийн үйл ажиллагааг тохилог орчин үеийн стандартад нийцсэн байх тал дээр анхаарлаа хандуулж байна. Дархан-Уул аймгийн хүүхэд багачуудын амралт буюу “Зулзага” хүүхдийн зусланд өргөтгөл болон зарим байранд шинэчлэл хийхээр боллоо. Тодруулбал УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан аймгийн ГБХЗХГ-т ажиллаж, тус байгууллагын өнөөгийн үйл ажиллагаа, цаашид шийдвэрлэх асуудлуудтай танилцсан. Уг уулзалтаар хөндөгдсөн онцлох асуудал нь 1974 онд ашиглалтад орсон хүүхдийн зуслангийн байр, тохижилтыг засварлах асуудал байсан. Уулзалтын үр дүнд хүүхэд багачуудын зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд анхаарлаа хандуулж нэг ээлжиндээ 250 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий 6 амралтын байр, зоогийн газар, спорт талбай, урлаг, соёл, хүмүүжлийн ажлыг зохион байгуулах цогцолборт нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж өргөтгөл, засвар шинэчлэлт хийхээр шийдвэрлэжээ. Энэ дагуу зураг төсвийн ажлыг эхлүүлсэн аж. 

Холбоотой мэдээ