Санал өгсөн нийт сонгогчийн 67.27 хувь нь У. Хүрэлсүхийг дэмжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-06-10 10:55:22

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалтын нэгдсэн дүнг Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос танилцуулав.

8 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Дархан суманд 31034, Орхон суманд 1177, Хонгор суманд 1976, Шарын гол суманд 2551 аймгийн хэмжээнд нийт 36736 сонгогч санал өгчээ. Санал өгсөн нийт сонгогчийн 67,27 хувь нь Монгол Ардын намаас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн төлөө санал өгсөн бол 21.41 хувь нь “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын төлөө санал өгсөн аж. Харин 1628 сонгогч буюу 4,43 хувь нь Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийг дэмжжээ. 2530 сонгогч цагаан сонголт хийсэн нь нийт саналын 6,89 хувийг эзэлж байна.

Аймгийн хэмжээнд 55,95 хувийн ирцтэй оролцжээ.

1. Дархан сум нэрсийн жагсаалтад бичигдсэн 54493 сонгогчоос 31034 сонгогч саналаа өгч 56,8 хувь

2. Орхон сум нэрсийн жагсаалтад бичигдсэн 2179 сонгогчоос 1177 сонгогч саналаа өгч 54,0 хувь

3. Хонгор сум нэрсийн жагсаалтад бичигдсэн 3847 сонгогчоос 1976 сонгогч саналаа өгч 51,4 хувь

4. Шарын гол сум нэрсийн жагсаалтад бичигдсэн 3847 сонгогчоос 2551 сонгогч саналаа өгч 51,4 хувь эзэлжээ.

Холбоотой мэдээ