Цэцэрлэгийн барилгын гадна засварт 40 орчим сая төгрөг зарцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-06-04 19:06:53

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотын 60 жилийн ойг угтсан 60 бүтээлч ажлын хүрээнд “Вилла Бридж” ХХК  Улсын тэргүүний 18 дугаар цэцэрлэгийн гадна фасадыг будаж сэргээн засч байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр засч буй уг ажилд нийт 40 орчим сая төгрөг зарцуулж байгаа ажээ. Тус цэцэрлэгт 350 орчим хүүхэд суралцдаг бөгөөд хүүхэд багачуудын сурч боловсрох орчин дотроо инээд, баясал, аз жаргалаар дүүрэн байдаг шигээ гаднаасаа ч гэсэн гэрэлтэж байх учиртай гэдэг үүднээс бяцхан хүүхдүүдийнхээ төлөө хийж чадах бидний хөрөнгө оруулалт гэж компанийн удирдлага хэлж байлаа.  

“Вилла Бридж” ХХК нь аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд сүүлийн гурван жилийн хугацаанд нийтийн эзэмшлийн орон сууцны байрнуудын гадна фасад засварын ажлыг гүйцэтгэж, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлж байна.

Энэ өдөр компанийн хамт олонд Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан болон 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Дэжидмаа нар хүүхэд багачуудынхаа өмнөөс баярласнаа илэрхийлж, талархал гардууллаа.

 

Холбоотой мэдээ