Архи, согтууруулах ундаа гурав хоног худалдаалахгүй
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай
аймгийн Засаг даргын захирамж гарлаа. Тус захирамжид Аймаг, нийслэл, сум, дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн авах санал авах үйл ажиллагаатай
холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд аймгийн нутаг
дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хоригложээ.
1313 өдөр