Вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэд хүндрэх нь ихсэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-08-09 13:01:42

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд Эмчлэн тусгаарлах 10 байранд 454 хүн эмчлүүлж байна. Үүнээс хүүхэд 90, насанд хүрэгч 354 байна. Эмчлүүлэгсдийн биеийн байдлын хувьд: Хөнгөн 413, хүндэвтэр 27, хүнд 10, маш хүнд  4 иргэн байгаа аж. Мөн жирэмсэн 10, Сахиуртай зургаан иргэн эмчлүүлж байгаа талаар өнөөдөр онцгой комиссоос мэдээлэв.

Түүнчлэн вакцины бүрэн тунд хамрагдаагүй болон архаг хууч өвчтэй хүмүүс ковидын халдвар авсан тохиолдолд хүндэрч, нас барах эрсдэл өндөр байгааг ЭМБ-аас мэдээлж байна. Иймд иргэд та бүхэн вакцины хоёр тунд бүрэн хамрагдах, гэр бүлдээ байгаа архаг суурь өвчтэй болон ахмад настай хүмүүстээ анхаарал халамж илүү тавьж шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүнээр зөв хооллох, олон хүний хөлөөс зайдуу агаар салхинд гаргах зэргээр дархлааг нь дэмжих хэрэгтэйг зөвлөж байна.

Мөн 0-12 насны хүүхдүүдэд ковидын эсрэг вакцин хийгдээгүй учраас бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ