Мөрөөдлийн талбай төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-08-16 23:43:40

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын гуравдугаар багт “Мөрөөдлийн талбай” төсөл хэрэгжихээр боллоо. Аймгийн эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар “Dreamfeilds байгууллагын санхүүжилтээр хэрэгжих уг төсөл Ковид-19 цар тахлаас шалтгаалан хоёр жил орчим хойшилсон ч талууд уулзаж санал солилцлоо. Уулзалтад “Dreamfeilds байгууллагын төлөөлөл аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат , аймгийн Засаг дарга Б.Азжаргал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Энхбат, аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Ганчимэг оролцов.

“Dreamfeilds буюу Мөрөөдлийн талбай” төсөл хэрэгжсэнээр Дархан сумын гуравдугаар багт байрлах “Цэнгэлдэх хүрээлэн”-г бүрэн засварлаж байнгын үйл ажиллагаатай болгох аж. Байнгын үйл ажиллагаатай болгосоноор гэр хорооллын хүүхэд залуусыг спортоор дамжуулан хөгжүүлэх, нийгэмшүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байна. Төсөл дөрвөн жилийн хугацаанд үргэлжлэх ажээ.

Холбоотой мэдээ