Суурьшлын бүсээс могой олджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-08-16 23:16:27

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын арван тавны өдөр Дархан сумын Өргөө баг, 21 дүгээр хорооллын нутаг дэвсгэр орон сууц байрны дундах автозам дээр бамбай хоншоорт могой олджээ. Энэ тухай дуудлага аймгийн ОБГ-ын 7037105 дугаарт ирсэн аж. Дуудлагын дагуу мэргэжлийн байгууллага болох аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд очиж могойг байгальд тавьсан байна.

Үүнээс үүдэн Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хот, суурин газрын суурьшлын бүсэд хортой могой орж ирэх тохиолдлууд гарч байгаатай холбогдуулан могойн аюулаас урьдчилан сэргийлэн тандалт, үзлэг, хайгуулын ажлыг зохион байгуулж байна. Уг ажлын явцад өнөөдөр  Дархан сумын 9 дүгээр багийн 4-1 дүгээр байрны дэргэд байрлах Т-Март дэлгүүрийн өмнөх авто зогсоолоос дахин нэг бамбай хоншоорт могой олджээ. Тус могойг байгальд шилжүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагууд хийсэн аж.

Иймд өндөр өвстэй, ногоон байгууламжид могой байж болзошгүй тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Түүнчлэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй тоглуулахгүй, гудамж талбайд могой тааралдвал ойртохгүй, оролдохгүй байхыг байнга сануулахыг зөвлөж байна.

Хот, суурин газрын суурьшлын бүсэд хортой могой орж ирж байгаа нь иргэдийг эрсдэлд учруулж болзошгүй тул харсан даруйд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 70377369, 99399050, Онцгой байдлын газрын 7037101, 7037105 дугааруудад дуудлага өгөхийг анхааруулж байна.

Холбоотой мэдээ