Гавьяат эдийн засагч С.Сугарт талархал гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-06-03 10:28:19

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт банк санхүү, эдийн засгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан С.Сугар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавъяат эдийн засагч цолоор шагнуулсан. “Сампингийн санхүүчид”-ийн өв залгамжилсан төлөөллийн нэг хэмээн өөрийнхөө ажил мэргэжлээр үргэлж бахархан явдаг бүтээсэн ажлын баялаг түүхтэй гавъяат эдийн засагч С.Сугарт аймгийн Засаг дарга Б.Азжаргал, ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун нар баяр хүргэн “Дархан хот-60 жил” талархал гардууллаа.

С.Сугар нь 1976 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа байх үеэс Санхүүгийн хэлтсийн ажилтнаар ажил амьдралын гараагаа эхлүүлсэн. Тэрээр банк, санхүү, төр захиргааны байгууллагад 40 орчим жил тасралтгүй ажиллаж гавьяаныхаа амралтад гарчээ. 

Холбоотой мэдээ