Дархан-Уул аймагт 69970 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-06-09 11:47:41

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн ээлжит сонгуулийг Дархан-Уул аймагт нийт 40 хэсгийн хороогоор дамжуулан өглөөний 07.00 цагт албан ёсоор эхэлсэн. Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх Засгийн газрын түр журмын хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг сахиулан зохион байгуулж байна.

Аймгийн хэмжээнд нийт 69970 иргэн сонгууль өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ. Үүнээс “түр хасав” тэмдэглэгээтэй 4457 сонгогч байна. Өчигдөр Дархан-Уул аймагт санал авах байранд очих боломжгүй 455 иргэний саналыг зөөврийн хайрцгаар авсан байна. Нийт 744 төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцож байна.

Үүнд: Аймаг, сумын сонгуулийн хороо 35, Хэсгийн хороодод 360, Мэргэжлийн хяналтын газар 35, Цагдаагийн газар 87, Эрүүл мэндийн газар, 80, Онцгой байдлын газар 43, Улсын бүртгэл, итгэмжлэгдсэн ажилтан 47, Тагнуул 5, Мэдээллийн технологийн баг, даамал 52 тус тус ажиллаж байна. Үүнээс гадна 40 хэсгийн хороонд нийт 167 ажиглагч ажиллаж байна. 

Холбоотой мэдээ