176 оюутанд 207 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор болжээ
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ, ЗДТГ-ын санаачилгаар сургалтын төлбөрийн тэтгэлгийг гурав дахь жилдээ олгож байна. 2019-2020 оны хичээлийн жилд нийт 176 оюутан 207 сая төгрөгийн тэтгэлгийг авах болзлыг хангасан бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудтай УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, М.Билэгт болон аймгийн Засаг дарга Г.Батжаргал гэрээ байгуулж, батламжийг Төрийн ордонд гардуулан өглөө.
2094 өдөр