Цэргийн бүртгэл хийлгээгүй бол 100 нэгжээр торгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-21 10:49:02
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Цэргийн албаны тухай хууль, Цэргийн бүртгэл явуулах журмын дагуу жил бүр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрт цэргийн тоо бүртгэлийн ажлыг хийдэг. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас цэргийн тоо бүртгэлийг энэ сарын 20-27-ны өдрүүдэд хийж байна.
Цэргийн бүртгэлд 65 хүртэлх насны дээд офицер, 60 хүртэлх насны ахлах офицер, 55 хүртэлх насны дунд офицер, 50 хүртэлх насны эмэгтэй офицер, ахлагч, байлдагч, түрүүчийг тус тус хамруулна. Бүртгэлийг өөрийн үндсэн хаягтай засаг захиргааны анхан шатны нэгжид хийлгэх бөгөөд ажлын өдөр 09.00-18.00 цаг, амралтын өдөр 10:00-17:00 цагт иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, ажлын газрын үнэмлэхтэй очиж бүртгүүлэх боломжтой.
Бүртгэлд хамрагдаагүй иргэдэд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж торгуулийн арга хэмжээ авахыг албаныхан сануулав. Тодруулбал, Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заажээ. /1 нэгж 1000 төгрөг/
Холбоотой мэдээ