Золбин нохой, муурын мэдээллийг 70444200 дугаарын утсаар хүлээн авч устгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-21 14:50:10
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын гэр хороолол, орон сууц болон нийтийн эзэмшлийн талбайн золбин нохой, муурын устгалын ажил өнөөдөр эхэллээ. Гурав хоног үргэлжлэх устгалын ажлыг “Цэвэр хот” ОНӨ ХХК хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд 70444200 дугаарын утсаар холбогдох мэдээллийг авч ажиллаж байгаа аж.
Золбин нохой, муурын устгалыг тогтмол хийдэг ч төдийлөн буурахгүй, иргэдийн гомдол санал тасардаггүй, он гарсаар устгалын ажлыг хоёр дахиа зохион байгуулж байгааг албаныхан хэлэв. Өмнөх устгалаар 70 орчим нохойг устгажээ.
Энэ сарын 24 хүртэл үргэлжлэх устгалын хугацаанд иргэд өөрсдийн эзэмшлийн нохой, муураа хашаанаасаа гаргахгүй байж, устгал хийх явцад гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг тус албанаас анхаарууллаа. Мөн эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ ганцааранг нь явуулахгүй байхыг анхаарч, айж цочихоос сэргийлэн хараа хяналтыг сайжруулаарай гэв.
Сонирхуулахад, Өнгөрсөн онд "Цэвэр хот" ОНА ХХК 1400 гаруй золбин муур, нохой устгажээ.
Холбоотой мэдээ