Согтуу жолооч цахилгааны шон мөргөсний улмаас 200 гаруй өрхийн эрчим хүч тасалдаад байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-01-21 12:49:59

Баянхонгор /МОНЦАМЭ/. Согтуугаар автомашин жолоодож явсан этгээдийн буруутай үйлдлээс шалтгаалан Баянхонгор аймгийн төвийн 200 гаруй айл өрхийг эрчим хүчээр хангах боломжгүй болж, цахилгаан тасалдаад байна.

Тодруулбал, Өчигдөр шөнө буюу нэгдүгээр сарын 21-ний 01:15 цагт гуравдагч этгээдийн буруутай үйлдлээс КТП-81 дэд станцын салбар 6 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур №3-ийг автомашинаар мөргөж гэмтээжээ. Ослын улмаас "Дуурсах" гуравдугаар багийн 1-3 гудамжны айл өрхүүд, "Гэгээн шавь" зургадугаар багийн 7-10 гудамжны нийт 220 айл өрх буюу хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах боломжгүй болоод байгаа аж.

Уг гэмтлийг сэргээн засварлах ажлыг “Баянхонгор Эрчим хүч” ЦТ ХХК-ийн бригад түргэн шуурхай засварлахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ