135 тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалтыг өрнүүлжээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-01-21 20:58:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт 2019 онд нийтдээ 135 тэрбум 685.1 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлжээ.

Тухайлбал, Иргэдийн амьдрах аятай нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд 13 сургуулийн барилга, дөрвөн сургуулийн дотуур байр, 11 цэцэрлэгийн барилга, 12 соёлын төвийн барилга, 13 эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчилжээ. Мөн гурван бетон гүүрийн барилга байгууламж, дөрвөн сумын Нутгийн удирдлагын ордон, 14 багийн төвүүдийг шинээр барих, Усан бассейн бүхий спорт цогцолбор, Татварын хэлтсийн байр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, Төрийн архивын барилга, Цагдаагийн газрын бэлтгэлийн барилга, Баянхонгор сумын 2, 7 дугаар багийн үерийн далан, эрчим хүчний агаарын шугамын шинэчлэл зэрэг байгууламжуудыг барьж гүйцэтгэсэн байна.

Холбоотой мэдээ