ХНХЯ-ны харьяа агентлагууд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулав
Архангай /МОНЦАМЭ/. ХНХЯ-ны харьяа Архангай аймаг дахь агентлагуудын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг энэ сарын 20-21-ний өдрүүдэд “Хасу” худалдааны төвийн гадна талбайд зохион байгууллаа.
Өдөрлөгт Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Эм импекс, ХААН банк, Төрийн банк, Булган МСҮТ, Гурван тамир МСҮТ зэрэг есөн байгууллага иргэд даатгуулагчдад төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлж, мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна.
2296 өдөр