Согтуугаар машин жолоодсон болон хурд тохируулаагүйгээс зам тээврийн осол их гарч байна
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн прокурорын газраас 2015, 2016 онд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь аймгийн аль суманд, орон нутгийн чанартай аль замд ихэвчлэн үйлдэгдэж байгаа тухай судалжээ. Дээрх онуудад үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас 28 хүн нас барсан тоо байна. Нийт гарсан 90 гэмт хэргийн 36 хувь нь Эрдэнэбулган суманд /аймгийн төв/, Хашаат, Тариат суманд тус бүр 8,8 хувь нь, Өндөр-Улаан, Ихтамир сумын нутагт 6,6 хувиар тус тус үйлдэгсэн байгаа юм.
2312 өдөр