Архангай аймгийн уугуул улсын гарьд, заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-07-23 11:56:46
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн баяр наадмаар УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд Халхын Эрдэнэ Зая Бандидын VII дүр Лувсанданзанпүлжинжигмэд, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Монгол Улсын гарьд Д.Рагчаа, Монгол Улсын заан Ч.Гочоосүрэн, Д.Хишигдорж нарт мөнгөн аяга, мөнгөн эмээл хазаартай мориор бэлэг барьж, хүндэтгэл үзүүллээ.






Мөн өсвөрийн бөх Ө.Шийрэвийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын "Авъяас" алтан медалиар шагнасныг гардуулж өгөв.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ