Цэвэрлэх байгууламжийн төслийн баг Архангайд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-07-25 15:17:04
Архангай /МОНЦАМЭ/. “Азийн хөгжлийн банк, Зүүн өмнөд төвийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл-нэмэл санхүүжилт” төслийн багийн удирдагчид Архангайд ажиллаж байна.

Тэд дээрх төслийг дэмжиж ажиллах аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаагаар ахлуулсан ажлын хэсгийнхэнд цэвэрлэх байгууламжийн зургийг харуулж, хүчин чадал, бохир ус цэвэрлэх үе шатууд, аль шат дамжлагатаа хяналтыг сайн хийж байх ёстой талаар мэдээлэл өглөө.

Архангай аймагт механик биологи цэвэрлэгээтэй хоногт 3000 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг “ЧММ” ХХК гүйцэтгэж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар хөрс хуулж, цэвэрлэх ажил хийгдэж байна.

Цэвэрлэх байгууламжийг барих явцад аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд хяналт тавих юм байна.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ