Архангай аймагт ойгоос мод бэлтгэхийг багасгана
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг 2017 онд ойгоос 100,8 мянган м3 галын түлээ, 12,7 мянган м3 хэрэгцээний мод, бүгд 113,5 мянган м3 мод авч ашиглахаар баталсан. Оны эхний 4 сард 23,9 мянган м3 галын түлээ, 1,9 мянган м3 хэрэгцээний мод, бүгд 25,8 мянган м3 мод бэлтгэж хэрэглэсэн байна.
Бэлтгэсэн модны гоожингийн орлогоор 78,6 сая төгрөг төсвийн орлогод оруулж, ойн зөрчилд 1,2 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.
2215 өдөр