Энэ намар аймаг, сумын аюулгүйн нөөцөд 1400 тн өвс, 720 тн гар тэжээл бэлтгэнэ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангах тухай 7-р сарын 24-ний өдрийн 03 дугаар албан даалгавар гарлаа. Энэ жил 19 сум тус бүр аюулгүйн нөөцдөө 50 тн өвс, 30 тн гар тэжээл бэлтгэнэ. Харин малчдын түвшинд сум тус бүр 3000-5500 тн өвс, 40-90 тн гар тэжээл бэлтгэх юм. Өөрөөр хэлбэл, сумд энэ намар нийт 80,000 тн өвс, 1300 тн гар тэжээл бэлтгэнэ гэсэн үг. Харин аймгийн нөөцөд 450 тн өвс, 150 тн гар тэжээл бэлтгэх юм.
2528 өдөр