Аймгийн ИТХТ-ийн хурлаар 14 сумын эргэлтийн эмийн санг хувьчлахаар батлав
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдаанд Б.Өсөхбаяр, Ж.Нэргүй, Д.Мөнхбат, П.Энхтайван, М.Батболд, Б.Түмэнжаргал нарын тэргүүлэгчид ирсэн ба хурлын ирц 54.5 хувьтай байсан юм. Хуралдаанаар Орон нутгийн өмчийн хөрөнгийг хувьчлах, данснаас хасч актлах тухай, Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ өгсөн ажлын хэсгийн мэдээллийн тухай мэдээлэл сонсож хэлэлцсэн.
2184 өдөр