АРХАНГАЙ
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг 478,5 сая төгрөгөөр батлав
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, таван асуудлыг хэлэлцэн баталлаа. Тус хуралдаанаар байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг 30 ажил, арга хэмжээнд хуваарилж, 478 576 900 төгрөгөөр баталлаа. Тухайлбал, уламжлалт халуун, хүйтэн рашааны судалгаа хийх, рашаанд түшиглэсэн эмчилгээ сувилгааны үйлчилгээ, аялал жуулчлалын цар хүрээг нэмэгдүүлэх, даацын судалгаа хийхэд 8 сая,  бороо цасны усыг хуримтлуулах, бэлчээрийн мал аж ахуйн ус хангамжийг шийдэх, хөв цөөрөм байгуулахад 30 сая, ойн хөнөөлт шавжийн судалгаа тэмцлийн ажил зохион байгуулахад 69 сая, Аймаг, сумын төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, усалгаа арчилгаа, хамгаалалтын ажлыг гүйцэтгэхэд 48,8 сая төгрөг зэргийг хуваарилжээ.
2245 өдөр