Гэмт хэргийн улмаас 18 хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-01-20 23:06:50

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2018 онд 257 холбогдогч бүхий 519 гэмт хэрэг гарсны дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг хэрэг 160, өмчлөх эрхийн эсрэг 265, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 36, байгаль хамгаалах журмын эсрэг 18, бусад 40 хэрэг гарсан байна.


Аймгийн хэмжээнд  гэмт хэргийн улмаас 18 хүн нас барж, 215 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 1345.0 сая төгрөгийн хохирол учирчээ. Бүртгэгдсэн нийт хэргийн 8.8 хувийг бүлэглэж, 18.6 хувийг согтуугаар үйлдсэн байгаа ба зөрчил гаргасан 604 хүнийг албадан саатуулж, 225 хүнийг баривчилсан  байна.


Өнгөрсөн оны мөн үеийнхтэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 1 хувиар буюу 5 тохиолдлоор өсөхөд  хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 1.3 хувиар буюу 2 тохиолдлоор, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1.1 хувиар өсчээ.

Холбоотой мэдээ