Мөсний баяраар үндэсний хувцсаараа гоёх болжээ

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2019-01-21 14:30:34

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран "Тамирын жавар" мөсний баярын арга хэмжээг энэ сарын 19-ний өдөр гурав дахь жилдээ зохион байгууллаа.

Энэ жилийн мөсний баярт 80 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын 1000 гаруй иргэд хүрэлцэн ирж оролцсон юм. Цэвэр агаарт үндэснийхээ хувцсаар гоёж ирсэн байгууллага, иргэдийн дунд сайхан дээл хувцастай хос, кирлингийн ААШТ, сонирхогчдын мөсний шагайн харваа, мөсний сурын харваа, хийн буудлага зэрэг тэмцээнийг явуулсан юм. Жил ирэх тусам оролцож буй иргэд мөсний баярт зориулж үндэсний дээл, хантааз, малгай зэргийг бэлтгэж өмсдөг болсон нь энэ жилийн баяр дээрээс тод харагдаж байлаа.