Архангай аймгийн хүн ам өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-01-21 12:11:40

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг 2018 оны эцэст урьдчилсан дүнгээр 27.9 мянган өрхийн 95.9 мянган хүн амтай гэж тоологджээ. Энэ нь хоёр жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 1500 орчим хүнээр нэмэгдсэн байгаа юм. Нийт хүн амын 49.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм.

 

Өрх, хүн амыг байршлаар нь авч үзвэл нийт өрхийн 18.2 хувь нь буюу 5.4 мянган өрхийн 17.5 мянган хүн сумын төвд,  23 хувь буюу 6.1 мянган өрхийн 22.1 мянган хүн аймгийн төвд оршин сууж байна. Аймгийн дүнгээр өрхийн дундаж ам бүл 3.4 байгаа ба хүн амын нягтрал 1 км2-д 1.7 буюу сийрэг байна гэж гарчээ.

 

Нийт өрх дотор 18 хүртэл насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй 1590 өрх байна.  Харин 2096 ганц бие өндөр настан өрх байгаагийн 72.5  хувь нь 55 ба түүнээс дээш насны эмэгтэй байгаа ажээ.

  

Аймгийн хэмжээгээр 90-99 настай 91 хүн, 100-аас дээш настай 6 хүн байна.

Холбоотой мэдээ