Төсвийн орлогыг 132.7 хувиар биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-01-21 15:23:53

Архангай /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2018 онд аймгийн төсөвт 17864.7 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 23702.5 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 132.7 хувиар биелүүлжээ. Харин дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 6726.0 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 8467.0 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 119.2 хувиар  биелүүлсэн байна.

 

Төсвийн орлогын төлөвлөгөөг Төвшрүүлэхээс бусад бүх сумд 115.2 - 366 хувиар биелүүлсэн байна.           

Орлогыг нэр төрлөөр нь авч үзвэл ойн төлбөр, бууны татвар, иргэний орлогын албан татвар, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын татвараас  бусад нэрийн орлогуудыг 110.6 - 763.6 хувиар давуулан биелүүлсэн байна.


Орон нутгийн төсвийн байгууллагуудын зарлагын хэмжээ 69073.4 сая төгрөг байгаагийн 45.7 хувийг цалин хөлсөнд, 5.4 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 48.7 хувийг бараа үйлчилгээ болон бусад зардалд зарцуулжээ. Эдийн засгийн салбараар харвал 41.7 хувийг нийтийн ерөнхий үйлчилгээнд, 48.1 хувийг боловсролын салбарт, 9.2 хувийг эрүүл мэндийн салбарт, 0.6 хувийг барилга хот байгуулалтын салбарт, 0.4 хувийг бусад салбарт зарцуулсан байна.

 

Холбоотой мэдээ