ТОЙМ
ЭЕШ-ын энэ жилийн онцлог
 Харин шалгалт авах байранд  нэвтрэхэд хоёр өөр үүрэг бүхий зохион байгуулагч нар угтана. Эхнийх нь тухайн шалгуулагчийн халууныг үзэж, гарыг нь ариутган, амны хаалт зүүхийг шаардана. Дараа нь шалгалтын байрыг халдваргүйжүүлэх, бие засах газарт урт дараалал үүсгэхгүйн тулд зохицуулалт хийнэ. Эрүүл мэндийн чиг үүрэг хүлээсэн ийм баг өмнөх жилүүдэд ажиллаж байгаагүй. Үүнийг шинэ баг хэмээн нэрлэсэн байна. Харин хоёр дахь нь орох, гарах хаалгуудыг хянаж, хүүхдүүдийн биед үзлэг хийж, гар утас, ухаалаг цаг, тооны машин гэх мэт мэдээлэл дамжуулах боломжтой эд зүйлс илэрвэл хураана. Мөн тэдний бичиг баримт бүрэн эсэхийг шалгана.Нэг танхимд шалгалт өгөх хүүхдүүдийн суух ширээ хоорондын зайг 1.5-2 м байлгах стандарт гаргажээ. Шинэ стандартаар нэг ангид 12 сурагч суух боломжтой юм байна. Ийнхүү стандарт өөрчлөгдсөнөөр төлөвлөсөн шалгалтын 50 байрыг 85 болгож нэмнэ. Шалгалтын 85 байрнаас орон нутагт 44, Улаанбаатар хотод 41 нь ногдоно.
1403 өдөр
Мутацад ороогүй цорын ганц амьтан нь зөгий
Зөгийний аж ахуйг 600 орчим иргэн аж ахуйн нэгж эрхэлдэг гэсэн (албан бус) мэдээлэл байна. Харин ХХААХҮЯ-ны “Эрчимжүүлсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд 900 өрх, аж ахуйн нэгжийг 12250 бүл зөгийтэй болгох зорилт тавьжээ. Өндөр ашиг шимтэй эх зөгий гаргах, бүлэнцэр бүрдүүлэн өсгөх иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих үүднээс дээрх зорилтыг дэвшүүлсэн болов уу. Энэ бол зөгийний аж ахуй эрхэлэхэд ойрын үед хүрэх түвшин. Зөгийг 80-85 хувийн харьцангуй чийгтэй 0-4 градус дулаан газар X сарын дунд үеэс XI сарын 10-ны дотор арчлан өвөлжүүлнэ. Тэгээд дараа жилийн III сарын 20-ноос IV сарын 15-ны хооронд өвөлжөөнөөс нь гаргана. Нэг хүн жилд 1,8 кг цэвэр зөгийн бал хэрэглэнэ гэж үзвэл манай улсад жилд 175,5 тн зөгийн бал хэрэгтэй. Зөгийн балны зах зээл, хэрэгцээ, боломж ийм байна.
1409 өдөр
Өрхийн тариалангийн өнгө төрх
Улсын хэмжээнд хүнсний төрөл бүрийн ногоо тарьдаг 14,728 өрх байна. Өрхийн тоог Үндэсний статистикийн хороо аймаг, нийслэл, сум, дүүрэг баг, хороо тус бүрээр нь гаргажээ. Нийслэлд  1369 өрх хүнсний төрөл бүрийн ногоо тарьдаг аж. Тэгвэл Дархан (Дархан- уул аймаг) хотод хамгийн олон буюу 3312 өрх төрөл бүрийн хүнсний ногоо тарьдаг гэсэн мэдээлэл байна. Улаанбаатар хотоос Дархан бол хүн ам, өрхийн тоогоор хамаагүй цөөн. Гэтэл хүнсний ногоо тарьдаг өрхийн тоогоороо нийслэлийг ардаа орхисон байх жишээтэй. Зах зээлийн хувьд ч нийслэл Дарханыг дагуулахгүй. Гэвч дарханчууд хүнсний ногоо тарих өрхийн тоогоор улсын хэмжээнд толгой цохиж байна. Улсын хэмжээний хүнсний ногооны тарьсан талбай, хураасан ногооны 75 хувь (ойролцоогоор)-ийг  өрхийн тариалан эрхлэгчид эзэлдэг байна. Өрхийн ногоочид 6677 га талбайд төрөл бүрийн хүнсний ногоо тарьж, тэндээс 76,613 тн хүнсний ногоо хураан авчээ. Харин энэ жил хүнсний ногоо тарих талбайг 3000 га-гаар нэмэн 11000 га-д хүргэхээр төлөвлөжээ. Энэ төлөвлөлтийн хүрээнд хүнсний ногоо тарих өрхийн тоо өсөх магдлалтай гэж ойлгож болно.
1423 өдөр