Газар тариалангийн өсөлтийг хадгалах, шувууны аж ахуйг дэмжих хууль
                                    Улаанбаатар
/МОНЦАМЭ/. УИХ,
гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг  баталлаа
(2021-4-23). Хоёр хуулийн хэрэгжих хугацаа өөр өөр байна. Тухайлбал, НӨАТ 2025
оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл  хэрэгжинэ.  Харин
гаалийн албан татвар (ГАТ)-аас чөлөөлөх хууль 2022 оны 1-р сарын 1
хүртэл хэрэгжих юм. Гэхдээ газар тариалангийн зориулалттай “трактор, комбайн, машин механизм, гурилын
үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног
төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын
бодис”-т  хамааралтай.  Парламент НӨАТ-аас чөлөөлөх
тухай хуулийг 2008 онд баталж  байжээ. Тэр хууль 2020 оны 12 дугаар
сарын 31-нд дуусгавар болсон байна.
                    
                         1649 өдөр