ТОЙМ
ГҮН ВЕНИЙН БӨГЛӨРЛӨӨС АЙХ ХЭРЭГГҮЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлийн гүн (булчингийн цаана далд байрлах) венийн тромбоз (бөглөрөл) судасны энэ өвчин нь судасны хананд бүлэгнэл үүсгэнэ. Мөн хавагнаж, арьсны өнгө өөрчлөгдөх, чинэрэх байдлаар илэрдэг. Судасны хананд үүссэн бүлэгнэлт бүрэн алга болохгүй. Цааш өсөж томроод бөглөрөл болох нөхцөлийг бүрдүүлдэг. Цус  өтгөрч бүлэгнэсэн хэсгүүд нь нийлж урсан зүрхний баруун ховдол руу өгсөх замдаа уушгины судсанд очиж, тэнд бүрэн бөглөрөлт үүсгэх магадлалтай. Ийм нөхцөл байдалд хүрэх нь үхлийн аюултай гэж анагаахын шинжлэх ухаан үздэг байна. Хүнийг үхэлд хүргэх гэнэтийн шалтгааны нэг  нь тромбоз (бөглөрөл) юм байна. Гэхдээ үүнээс аврах, урьдчилан сэргийлэх, эмчилгээний арга боломж бий болсон. Нэг үгээр хэлбэл, эдгэрдэг өвчин болжээ. Ийм учраас түүнээс айх хэрэггүй болсон гэдгийг эмч нар хэлж байна.
1288 өдөр