“Баг-83” Өлгий суманд ажиллаж байна
Увс /МОНЦАМЭ/. “Баг-83” явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг Өлгий суманд ажиллаж байна. Энэ үеэр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээ, өглөөний гүйлт, гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн, оройн цэнгүүн, сургалт сурталчилгаа зэрэг арга хэмжээг өчигдөр явуулжээ. Харин өнөөдөр Бөхөн хар гэх газар Өлгий нуур, Хулст нуур багийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм байна.
2629 өдөр