Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймагт ажиллана

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-04 10:14:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 6-ны өдөр Баян-Өлгий аймагт ажиллана.

Тэрбээр ард иргэдтэй уулзалт хийж, улс орны нийгэм, эдийн засаг, улс төр, хөгжлийн асуудлуудаар санал хүсэлтийг нь сонсох юм. Мөн аймгийн удирдлагуудтай уулзахаар төлөвлөжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзсаны дараа Увс аймгийг зорих ажээ. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ