Ерөнхий боловсролыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлснээр сургууль завсардалт багасчээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Манай улс 2005 оноос эхлэн ерөнхий боловсролыг 11 жилийн тогтолцоонд, 2008 оноос эхлэн 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх шилжилт хийж, хүүхдийг зургаан настайгаас нь сургуульд элсүүлж, бүтэц, тогтолцооны хувьд дэлхий нийтийн нийтлэг жишигт ойртуулах алхам хийсэн билээ. Хөвсгөл аймагт ерөнхий боловсролыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлснээр эцэг, эх, иргэдийн боловсролыг үнэлэх үнэлэмж нэмэгдэж, бага насны хүүхдийн хөгжилд онцгой ач холбогдол үзүүлж эхэлсэн, шалтгаангүйгээр сургууль завсардалт багасч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамран сургах боломж нэмэгдсэн байна.
2403 өдөр