815 га талбайн улаан буудайг малын тэжээлд шилжүүлжээ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн газар тариалангийн гол бүс нутаг болох Хархорин сумын орчимд тариа ид ургалтын үе болох 5, 6, 7 дугаар саруудад хэт халсанаас ганд нэрвэгдэж шарлах, буудай бутлаагүй зэрэг эрсдэл үүсч, аймгийн хэмжээгээр үр тарианы ургацын байдал хангалтгүй байгаа юм. Гангийн улмаас 815 га талбайн улаан буудайн ургац ногоон тэжээлд шилжиж, үр тарианы ургацын 50 хувийг алдах эрсдэл үүсээд байгаа аж.
2407 өдөр