Шинэ ургацын хүнсний ногооны үнэ ханш буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-07-26 10:34:26
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймагт наадмын үеэр шинэ ургацын хүнсний ногоо гарч Ховд хотын хүнсний захууд, дэлгүүрт худалдаалагдаж эхэлсэн юм. Тухайн үед  7 дугаар сарын 10-ны байдлаар төмс кг нь 3500 төгрөг, лууван 4000, манжин 4000, сонгино 2500 төгрөгийн ханштай байсан юм. Харин энэ 7 сарын сүүлчээр шинэ ургацын ногоо нэмэгдэж, ургац хураалт эхэлсэнтэй холбоотой үнэ ханш дээрхээс 1500-2000 төгрөгөөр  буюу нэг дахин буурч байна.
Энэ жилийн хавар хавсарга салхитай хүйтэн их зүтгүү байсан учир газар тариалангийн ажилд таатай нөлөө үзүүлээгүй юм. Зарим ногоочид энэ хавар хүчтэй салхины улмаас ногооны үрээ хоёр дахин суулгаж, арчилж ургуулсан байна.
Ховд хотын зах дээр жил бүрийн зун, намар шинэ ургацын ногоо элбэгших тутам задгай талбайд жижиг бизнес эрхлэгчид гарч, ногоочид тэдэнд бөөний үнээр хүнсний ногоогоо зардаг юм.
Одоогийн байдлаар хүнсний ногоо элбэгшиж, үнэ ханш нь хямдарч, хүн амын хүнсний хангамжид таатай нөлөө үзүүлж байна.
 
А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ