Баян-Өлгийн уулархаг нутгаар цас оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-07-26 11:15:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтай, Дэлүүн, Булган, Баяннуур, Буянт, Сагсай, Толбо, Улаанхус, Цэнгэл, Өлгий сумдын нутгаар өчигдөр болон өнөө шөнө 0,4-7 мм хур тунадас буусан бөгөөд уулархаг нутгаараа цас оржээ.

Харин өнөөдрөөс хур тунадасны хэмжээ багасахыг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Энэ сарын 27-ноос 31-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан  мэдээллээр хугацааны эхээр зарим газраар бага зэргийн бороо орох төлөв ажиглагджээ.

Бусад хугацаанд солигдмол үүлтэй. Салхины хурд 5-10 м/с бах бөгөөд агаарын температур хугацааны эхэнд сэрүүцэж шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 7-12градус, 19-24 градус дулаан байх аж.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ