СЭЛЭНГЭ: Онцгой байдлын алба хаагчдыг урамшууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Энэ жилийн тухайд
Сэлэнгэ аймгийн ОБГ-ын алба хаагчдын тухайд тэмдэглэлт өдөр болон Улсын их баяр
наадмаа умартан түймрийн голомтод үүрэг гүйцэтгэн ажилласан жил байлаа.
Учир нь жил бүрийн 6-р сарын 20-ны өдрийг Онцгой
байдлын ажилчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Гэвч өнгөрсөн 4-р сарын
20-ноос өнөөг хүртэл үргэлжилсэн ой хээрийн түймрийн улмаас онцгойн алба
хаагчид амраж, баярлахыг мартан ажилласаар хэдхэн хоногийн өмнө түймэр бүрэн
унтарч, өөр өөрийн анги салбар дээрээ очсон.
Иймээс өнөөдөр Сэлэнгэ аймгийн
ОБГ-ын удирдлагын зүгээс Онцгой
байдлын баяраа нөхөн тэмдэглэж, Монгол
Улсын Шадар сайдын болон ОБЕГ-ын даргын, мөн аймаг, сум, орон нутаг, ОБГ-ын
шагналуудаар алба хаагчдаа шагнаж уламшууллаа.
Шагналын хур буусан энэ өдөр Улсынхаа өмнө өргөсөн тангарагтаа үнэнч
байж эх орон, ард иргэд, аж ахуй нэгжүүдийн эд хөрөнгө ам насыг авран хамгаалж
өөрийн биеэ ч үл хайрхан ажилладаг баатарлаг залуустаа Сэлэнгэ аймгийн Засаг
дарга, аймгийн Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж тусгайлан баяр хүргэж, талархал илэрхийллээ.