Сургуулийн өмнөх боловсролын бүсийн сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-11 12:09:30

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх бүсийн сургагч багш бэлтгэх сургалт өнөөдрөөс Ховд, Дархан-Уул, Архангай, Дорнод, Өмнөговь аймагт нэгэн зэрэг эхэллээ.


Боловсролын яам 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн “Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийг орон даяар нэвтрүүлэхээр зорьж байна. Үүний нэгэн чухал алхам нь “сургагч багш” бэлтгэх сургалт юм.


Тус сургалтад хамрагдсан “Сургагч багш” нар шинэчлэгдсэн сургалтын хөтөлбөрийг судалж, өөрийн бүс нутагт багш, удирдах ажилтнуудад түгээн дэлгэрүүлэх, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үүрэгтэйгээр ажиллах ажээ. 


Уг сургалтыг бүсчилсэн хэлбэрээр аймгуудад энэ сарын 11-13-нд, нийслэлд энэ сарын  20-22-нд зохион байгуулах юм. 




Холбоотой мэдээ