“Мөнгөлөг шагшуурга-2018” ирэх амралтын өдрүүдэд болно
Ховд /МОНЦАМЭ/ “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд Баруун Монголын угсаатны онцлогийг хадгалсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох, байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, улмаар Ховд аймгийн гадаад, дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх замаар орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баярыг 2018 оны хоёрдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Хар ус нуурын "Төмөрт" хэмээх газар зохион байгуулах гэж байна.
2267 өдөр